Amniocentesis-ийн хэрэглээ

--

Энэхүү оношлогооны арга нь ургийн генетикийн эмгэг, түүний дотор Дауны синдром, цистик фиброз болон бусад эмгэгүүдийг оношлоход зориулагдсан арга юм.

Аргын зарчим нь ургийн шингэн буюу усанд ургийн эс тодорхой хэмжээгээр агуулагдагдаж байдагт үндэслэсэн. Ургийн шингэнээс ариутгаж бэлтгэсэн, зориулалтын урт, нарийн зүүг ашиглан соруулан авч түүнийгээ центрифугдэн эсийг нь тунгааж, уснаас нь салган өсгөвөрлөдөг. Өсгөврөөс эс авч түүнийхээ кариотипийг тодорхойлон хромосомын эмгэг болон бусад ургийн гажиг байгаа эсэхийг тогтоох боломжтой.

Энэхүү аргын ач холбогдол нь ургийн гажигийг эрт оношлох, эцэг эхчүүд нь хүүхдээ төрүүлэх эсэхээ шийдвэрлэхэд чухал дэмжлэг үзүүлдэг.

Эх сурвалж: Freaky science

--

--

No responses yet