Blue rose - Цэнхэр сарнай
Биотехнологийн чухал салбаруудын нэг нь яахын аргагүй цэцгийн аж ахуй юм.
Дэлхий дээр гоёл чимэглэлийн зориулалттай цэцгийн худалдаа нь бизнесийн тэргүүлэх байр суурийг эзэлдэг. Учир нь бид бүхний сайн мэдэх тэмдэглэлт өдөр, баяр ёслолын арга хэмжээг цэцэггүйгээр төсөөлөшгүй билээ.
Гоёл чимэглэлийн зориулалттай олон төрөл, зүйлийн цэцэгс худалдаалагддаг бөгөөд үүнд бидний хамгийн сайн мэдэх сарнай, сараана, балжингарав, удвал, хонин нүдэн, гоо даль гэх мэт цэцэгс багтдаг.
Энэ дундаас хамгийн үнэтэй, ховорт тооцогддог Цэнхэр өнгийн сарнай нь генетикийн хязгаарлагдмал байдлаас шалтгаалан байгальд ургадаггүй учир
2004 онд эрдэмтэд шинэ өнгө төрхийг нээх, гоёл чимэглэлийн цэцэгсийн төрөл, зүйлийг нэмэгдүүлэх зорилгоор цэнхэр пигмент дельфинидин агуулсан сарнайг генийн инженерчлэлийн аргаар гарган авч чаджээ.